Орост хар тамхи дэлгэрсний шалтгаан-The Beatles хамтлаг гэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 09

Оросын ерөнхий наркологич Евгений Брюн ливерпулийн алдарт дөрвөлийг Орост хар тамхи хэрэглэж эхлэх суурийг тавьсан хэмээн буруутгаж байгаа аж. 1960-аад оны үед “ухамсраа тэлэхээр” Энэтхэг рүү явсан эдгээр хөгжимчдөөс орос залуучууд жишээ авсан гэжээ.

Битлсийн хөгжимчид Энэтхэгээс буцаж ирээд хар тамхины тусламжтайгаар өөрийн сэтгэцийн байдлыг өөрчилж болно гэсэн ойлголтыг нийгэмд түгээсэн хэмээн үздэг ба бизнесийн хүрээнийхэн үүнийг овжноор ашиглан мөнгө олох хэрэгсэл болгож ашигласан байна. Саяхан хүртэл Пол Маккартни охиноо өөрөөс нь үлгэр дууриал авчихвий хэмээн болгоомжлон марихуан татахаа больсон хэмээн мэдэгджээ.

“Анх энэхүү хорт өвсийг татаж эхлэхдээ залуучууд уршиг үр дагаврыг нь бодолцдоггүй. Харин, хангалттай, ахин энэ зүйл надад хэрэггүй хэмээн бодох тодорхой үе тулгарч ирдэг” хэмээн экс “битл” өгүүлжээ.

Тэрээр 1980 онд Японд айлчлан тоглох үедээ 200 грамм марихуан биедээ авч явж байгаад баригдан 10 хоногийг шоронд өнгөрөөсөн маш тааламжгүй зүйл тохиолдож байжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top