Дэлхийн хамгийн залуу бизнес эрхлэгч, зургаан настай Молли чихрийн дэлгүүрийнхээ гурав дахь салбарыг нээжээ. “Mollie‘s” түүний чихрийн дэлгүүрт Британийн үндэсний чихрүүдээс гадна охины өөрийнх нь сонголтууд түлхүү байдаг аж. Бяцхан Моллигийн ээж Беки охиныхоо дэлгүүр нээх санааг анхнаасаа дэмжиж тусалдаг байсан бөгөөд үүний ачаар амжилтанд хүрчээ. Молли салбар дэлгүүрийнхээ нээлтийн үеэр “Хүүхдүүдээс хамгийн шилдэг санаа төрдөг. Ээж маань намайг сонсдог болохоор миний мөрөөдөл биелсэн. Одоо би чихрийн вант улсаа улам өргөжүүлэх болно. Томчуудад хандаж хэлэхэд, хүүхдүүд үргэлж гайхамшигт зүйлсийн тухай бодож явдаг юм шүү. Та хүүхдээ сонсоорой” гэжээ.
Д.Шинээ
Сэтгэгдэл ( 0 )