Том Круз, Кэтрин Холмс нарын салах тухай дуулиан шинэ баримтуудаар баяжсаар байгаа ажээ. Том сайентологийн үзлээр “өвчилснөөс” гадна оддын гэр бүл салах бас нэг өөр шалтгаан байсан аж.
Кэти өгүүлснээр , тэдний хамтын амьдралын 7 жилийн хугацаанд нөхөр нь түүнийг бүрэн хяналтандаа байлган, яг л өөрийн өмч мэт харьцдаг байсан хэмээжээ.
Тэрээр эхнэрийгээ кино зураг авалтын багтай нэг онгоцоор нисэхийг хориглон, түүний тоглосон “онцгүй” хэсгүүдийг киноноос хасаж тайрахыг шаарддаг байжээ.
Нөхөр нь түүнээс ахмад, туршлагатайн хувьд анхандаа Кэтид энэхүү санаа тавьж буй байдал нь таалагддаг байсан аж. Гэвч жил өнгөрөх тусам жүжигчин бүсгүй маань нөхрийнхөө зөвшөөрөлгүй бараг “амьсгалахад” ч бэрх болсныг мэдэрч эхэлжээ.
Гэвч тэрээр бүх зүйлд тэвчээртэй хандаж байсан боловч 6 настай Сури охиноо сайентологи судлуулахаар тусгай сургуульд оруулна гэсэн Томын шийдвэр түүнийг ийнхүү эцсийн алхам хийхэд хүчтэй нөлөөлсөн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )