Дуучин Алсуд дурласан маньяк түүнийг заналхийлсээр байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 10

Киевд дуучин бүсгүйг нэгэн маньяк удаан хугацаанд салахгүй дагасан аж. Тэрээр гурван жилийн турш түүнийг болон гэр бүлийг нь дарамтлан, аав, нөхөр хоёрыг нь ална хэмээн сүрдүүлжээ. Иймээс Алсу цаашид өөрт нь юу тохиолдож болохыг төсөөлж чадахгүй байгаа юм байна.

Алсуд ухаангүй дурласан сайхь эр түүнд янз бүрийн сүрдүүлсэн захиа бичдэг байжээ. Ялангуяа аавд нь захиа бичин охиноо түүнтэй гэрлүүлэхийг шахаж шаардаж байсан аж.

Хожим нь бүсгүйг хүнтэй гэрлэн хоёр охинтой болсны дараа нөхөртэй нь тооцоо бодно хэмээн заналхийлэх болжээ. Маньяк эрийг баривчлуулсан боловч шүүх түүнийг буруугүй хэмээн сулласан байна. Ингээд бүсгүйн айдас дахин үргэлжлэх болсон аж.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top