Тэйлор Свифт Шварценеггерийн хүүтэй болзож байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 13

Арнольд Шварценеггерийн хүү 18 настай Патрик Шварценеггер “Гремми” шагналын эзэн залуу дуучин Тэйлор Свифттэй болздог болжээ.

Тэд хоорондын харьцаагаа папарацциудаас огтхон ч нуулгүй хамтдаа ихэнх цагаа өнгөрөөх болсон байна.

Тусгаар тогтнолын баярын өдрөөр хосууд бие биеэсээ хором ч холдоогүй бөгөөд хайр сэтгэлээ олны нүдэн дээр нээлттэй илэрхийлж байжээ.

Тэйлор Свифт хэдийгээр 22-хон настай ч гэсэн аль хэдийн “Twilight”-ын Тейлор Лотнер, мөн Джейк Джилленхол нартай янаг амрагийн роман үүсгээд дуусгаж амжсан ажээ.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hulan(202.179.7.6) 2013 оны 12 сарын 23

bs bolzson ni j yu ym be, ooroo uyrhegui gj helsen sh de ;)

0  |  0
Top