Бүсгүйчүүдийн “эгзэгтэй үе” алхаагаар нь мэдэгддэг гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 13

Германы эрдэмтэд бүсгүйчүүдийн дур булаам алхааны нууцыг таамаглажээ.

Тэд эмэгтэйчүүдийн нүүр царайг нь харуулалгүйгээр, зөвхөн алхаа гишгээнийх нь видео бичлэгийг эрчүүдэд үзүүлэн аль бүсгүй нь илүү дур булаам болох талаар санал асуулга явуулжээ.

Эрчүүдийн ихэнх нь өгзгөө хаялж явдаг бүсгүйг сонгосон байна.

Иймэрхүү бүжиглэж буй мэт гоёмсог сэмбэлзсэн алхаа нь эмэгтэйчүүдийн өндгөн эс боловсрох оргил үед илүүтэй илэрдэг гэжээ.

Алхаа болон бүжиглэх үед илрэх энэхүү уян налархай хөдөлгөөн нь хүүхэд олж болох эгзэгтэй мөчийн дохиог илгээн, эрчүүд түүнийг инстинктээрээ мэдэрдэг хэмээн эрдэмтэд үзэж байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top