Иракийн нийслэл Багдадаас баруун өмнөд зүгт 80 км-т орших Кербела хотод дэлбэрэлт болж гурван хүн нас барж, 15 хүн шархджээ. Шалган нэвтрүүлэх постын ойролцоо зогсож байсан цагдаагийн машинд тэсрэх бөмбөг байрлуулан дээрх халдлагыг үйлдсэн байна. Одоогоор энэ алан хядах ажиллагааг хэн зохион байгуулсан нь тодорхойгүй байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )