Дэвид Прайс хэмээх өөрийн гэсэн орон гэргүй 30 настай америк залуу хоёр жил орчим хугацаанд залилан хийх замаар АНУ-ын өндөр зэрэглэлийн тансаг зочид буудлуудад амьдарч байгаад баригджээ.
Залилангийн арга хэлбэр нь дараах байдалтай явагдсан байна: Дэвид буудалд байрлагчдыг даган нэрийг нь мэдэж аваад гарсны нь дараа буудлын хүлээн авах руу тухайн хүний нэрийг барьж утасдан ахин “хэд хоногоор байрлах хугацаагаа сунгахаар шийдснээ” мэдэгддэг байсан аж.
Тэрээр зөвхөн хоноглох төдийгүй, мини бар болон бусад нэмэлт үйлчилгээг авдаг байсан ба тооцоо нь шууд нэрийг нь барьсан хүний банкны данснаас хийгддэг байжээ.
2010 оноос эхэлсэн энэхүү залилан Прайсийн өөрийнх нь буруугаас болж илчлэгджээ. Тэрээр тухайн буудлын хамтрагчийн нэрийг барьснаар захиргааны зүгээс тэр хүнийг таньдаг байсан учраас түүнийг залилагч гэдгийг олж мэдсэн байна.
Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Прайс Орландагийн шорон руу илгээгджээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )