Хэдэн жилийн өмнө Брэд Питт ижил хүйстнүүдийн гэр бүлийн харьцааг албан ёсоор бүртгэдэг болоогүй цагт Анжелина Джолитой гэрлэхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.
Харин энэ оноос АНУ-д ийм төрлийн гэрлэлтийг албан ёсоор зөвшөөрдөг болсонтой уялдан одууд хуримаа хийхээр шийджээ. Хосуудын хуримын ёслол нэг сарын дараа болох аж.
Гэвч Анжелинагийн хувьд ирээдүйн хадам ээжтэйгээ асуудал үүсээд байгаа бололтой.
Брэдийн ээж Джейн Питт ижил хүйстнүүдийг дэмжих талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн баримталж буй бодлогыг шүүмжилсэн ил захидлыг төвийн нэгэн сонинд бичсэн ажээ. Брэд Питт болон түүний ээжийн үзэл бодол ийм эсрэг тэсрэг байгаа нь Анжелина Джолиг ихэд бухимдуулан Брэдийг ээжтэйгээ сайн ярилцахыг санал болгосон байна.
Холливудын хосууд хүн юу таалагдаж буйгаа чөлөөтэй хийдэг соёлт орнуудын чөлөөт үзлийг эрхэмлэдэг учраас ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаар тууштай дэмждэг ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )