Хулгайч баавгай Твиттер блогтой болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 15

Калифорнийн Глендейл хотын эрх баригчид нутгийн оршин суугчдын гэрт орж хүнс хулгайлаад байгаа Фрикаделька хэмээх зэрлэг хүрэн баавгайнаас салахын түүс болж байгаа гэнэ.

Тэрээр анх өнгөрөгч гуравдугаар сард нэгэн айлын гараж руу нэвтэрч орон хөлдөөсөн фрикаделькийг идэж орхисноор ийм хоч нэртэй болсон аж. Дараахан нь хоолны үлдэгдэл хайн хэд хэдэн хогийн савыг юу ч гүй онгичиж түйвээсэн байжээ.

Засаг захиргааны зүгээс баавгайг барих тусгай ажиллагаа зохион байгуулж түүнийг Глендейлээс 40 километр зайтай орших дархан цаазат газарт аваачжээ.

Гэтэл өчигдөр Бямба гаригт Фрикаделькийн тухай мэдээ эргэн тойронд тархан түүнийг од болгосон байна. Тэрээр өөрийгөө хамгаалагчдыг олж чадснаар Твиттерт өөрийн гэсэн микроблогтой болсон аж.

Твиттерээр дамжуулан хотын оршин суугчдад мэдэгдэл хийхдээ Глендейл хотын даргатай хүмүүний ертөнцийн эм арслан гэгддэг Ким Кардашьянтай эн тэнцүү үзэлцэнэ гээд, түүнийг захиалгаар алуулсан тохиолдолд Майкл Жексоны хажууд оршуулахыг хүссэн байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top