Өмнөд Африкийн өвөл нэлээн хүйтэвтэр, цас орсноос хүмүүс осгож үхэхэд хүрчээ. Өчигдөр буюу Ням гаригийн өглөө эрт хөлдөж нас барсан хоёр хүний цогцсыг зам дээрээс олсон аж. Тэдгээр нь 44 настай эмэгтэй, 69 настай эрэгтэй хүмүүс байсан ба цас орсны улмаас гэртээ хүрч чадаагүй ажээ.
Баруун Кейпийн газар нутагт ойрын өдрүүдэд Цельсийн хасах дөрвөн хэм хүртэл хүйтэрч байна хэмээн ИТАР-ТАСС мэдээлсэн байна.
Баасан гаригт үндэсний цаг агаарын албанаас болзошгүй хүйтрэлийн талаар ард иргэддээ сэрэмжлүүлэг түгээсэн ажээ. Тус орны баруун зүгийн зарим районуудад агаарын хэм Цельсийн хасах арван градус хүртэл доошилж магадгүй хэмээн тус албанаас мэдээлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )