Шведийн нийслэл өнгөрөгч Баасан гаригт хэдэн цаг зөгийн сүрэгт эзлэгджээ.
Стокгольмийн төвд орших нэгэн том оффисийн барилга чанар сайтай цонхныхоо тусламжтайгаар зөгийнүүдийн дайралтаас аврагдаж чадсан байна. Олон мянган улангассан зөгийнүүд тэнд байсан хүмүүсийг айдаст автуулан хэдэн цагийн турш байшинг бүчин довтолжээ. Ялангуяа зөгийн хазалтаас харшлын реакц өгдөг хүмүүст үнэхээр хэцүү байсан аж.
Зөгийнүүд гурван цагийн турш бүх цонхон дээр нь шавж дотогшоо нэвтрэхийг оролдсон байна.
Компанийн ажилтнууд тусламж дуудан, зөгий судлаач мэргэжилтнүүд ирж тэднийг барин хотоос гадагш гаргаж тавьжээ.
Гэвч зөгийн сүрэг яагаад хотод гэнэт бий болсон учир шалтганыг мэргэжилтнүүд хараахан тогтоож чадаагүй ба зөгийнүүд шинэ байршил хайн ирсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )