Нохойтой холбоотой фактаас…

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 16
  1. Нохойн эзнийхээ амьдралыг уртасгадаг
  2. Нохойг идэвхтэй тэжээдэг хүн байнга хурдан явах, гүйх эсвэл дугуйгаар салхилна. Энэ нь эрүүл мэндэд тун тустай. Ер нь нохой нь өдөрт 10-15 км газар гүйх шаардлагатай байдаг. Тиймээс эзэн нь хүссэн хүсээгүй тамирчин болдог.
  3. Том биетэй, хүчтэй нохой эзнийхээ гарын булчин, цээж, нурууны булчинг сайн хөгжүүлж өгдөг. Том нохой хөтөлсөн туранхай хүнийг та хараагүй байх.
  4. Өтгөн үстэй нохойг байнга илж, эрхлүүлэхэд хүний цусны даралтыг хэвийн байлгахад нөлөөлдөг. Үүнийгээ нохой өөрөө мэдэх мэт хагас цаг тутамд эзэндээ илүүлж таалуулах дуртай байдаг.
  5. Гэр орон болон хүний аюулгүй байдалд тун тустай. Дайчин нохойтой хүн нохойгүй хүнээс 80%-иар илүү өөрийгөө аюулгүй байна гэж бодоход нөлөөлдөг.
  6. Нохойтой хүн бусадтай ярих сэдэв ихтэй байдаг. Их шог хошин, марзан бас яриасаг болно.
  7. Мөн залууст гудамжинд бүсгүйтэй танилцахад тэд тусална. Ямар ч асуудал, хүндрэлгүйгээр харж явдаг бүсгүйтэйгээ шууд яриа өдөхөд нохой ашигтай шүү.
  8. Бэлхүүсээр таргалахгүй байх, хогны сав амархан дүүрэхгүй байх зэрэгт ч тустай. Хоолны үлдэгдэлтэй сав суулгаа цэвэрлэхэд ч амар байна.     

Р.Слава            

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top