Италийн Чиленто, Кастеллабате, Монтекориче, Поллика-Аччароли зэрэг амралтын газрууд “Наран шарлагын номын сан 2012” хэмээх улсын хөтөлбөрийн анхны оролцогчид боллоо.
Одоо тэдгээр газруудын амрагчид прокатаар үнэгүй авсан номоо уншингаа наранд ээж хэвтэх таатай боломж бүрджээ. Далайн эргийн наран шарлага дээр зөөлөн буйдан, сүүдрэвч бүхий уншлагын тохилог газруудыг байгуулсан аж. Тэрээр номын сангийн номыг зөвхөн тухайн газарт л унших ба өөр тийшээ авч явах хориотой юм байна.
Хүссэн хүмүүс нь өөрсдийн аялалын явцад олж авсан номнуудаараа тэдгээр номын санд сайн санааны хөрөнгө оруулалт хийж болох аж. Амралтын сезон өнгөрсний дараа номнуудыг хотын номын санд буцаан өгөх ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )