Тэврэлт өвчнийг анагаана

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 16

Бидний мэдрэмж, үйлдлийн үгэн илэрхийлэл нь дамжуулж буй мэдээллийн 10%-ийг бүрдүүлдэг бол үлдсэн хувийг бид өөрсдийн үйл хөдлөл, биеийн байдал, толгойн өргөлт, гарын атгалт, мөн түүнчлэн “хайрын тэмдэг” болох тэврэлт, шүргэлт, үнсэлтээрээ илэрхийлдэг билээ.

Дотны хайртай хүмүүс маань тэврээсэй, илч дулааныг нь мэдрэх юмсан хэмээн бид хүсдэг. Бие биеэ тэврэнгээ бид өөрөө ч мэдэлгүй хайртай хүнийхээ зүрхэнд хүрэх хамгийн дөт замыг олсон байдаг. Биднийг тэврэлдэх үед бие организмд маань аз жаргал, сэтгэл ханамжийн даавар болох эндорфин, амар амгалангийн даавар-окситоцин ялгарч байдаг аж.

Бид нэгнээ тэвэрснээр чи бол ганцаараа биш, би чамайг хамгаалах болно гэсэн чин халуун сэтгэлийг нөгөө хүндээ илэрхийлэхийг хүсдэг. Хүүхдийг тэврэхгүй, биед нь хүрэлгүй хөндий өсгөснөөс тэр хайр энхрийллийн сэтгэл хөдлөлийн мэдрэмж муутай, амьдралд зохицох чадвар сул, эрүүл мэндийн хувьд асуудалтай байх нь элбэг байдаг аж.

Тэврэлтээр дамжуулан бид зөвхөн өөрийн харьцааг илэрхийлэх бус, бусдыг хайрлахад суралцаж байдаг!  Тэврэлтээ бүү харамла...

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа :)(202.179.11.10) 2017 оны 01 сарын 22

Хэрэгтэй мэдээлэл байна үнэхээр баярлалаа Тэврэлт бол гайхамшиг юм байна:)

0  |  0
Top