Түүхэн дэхь хамгийн “үнэтэй” сүйрлүүд

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 16

-Хамгийн үнэтэйгийн нэгд «Титаник»-ийнх тооцогддог. Тэр сүйрлээр өнөөгийн ханшаар 150 сая доллар далайд “живсэн” билээ.

-2004.08.26-нд  дүүрэн шатахуун ачсан машин онхолдон шатсанаас үүдэн томоохон гүүр нурсан бөгөөд дараа нь сэргэн засварлахад 358 саяыг зарцуулжээ.

-2008.09.12-нд Калифорнид хоёр галт тэрэг мөргөлдсөнөөс болж 25 хүн нас барж, мөнгөн хохирол нь 500 саяд хүрсэн өилээ.

-Мөн 2008 онд үүрэг гүйцэтгэж явсан бөмбөгдөгч B-2 онгоц унахад галын дөл онгоцноос бараг юу ч үлдээлгүй шатаасан билээ. Харин нисгэгчид нь аврагдсан бол уг бөмбөгдөгчийг АНУ-ийн нисэх хүчнийхэн 1,4 тэрбум доллараар захиалуулан хийлгэдэг байна.

-Нефт олборлолтын түүхэн дэхь хамгийн аймшигтай осол. Техникийн ноцтой алдаанаас болооод хамгаалалтын клапан алдагсанаас үүдэн энэхүү нефтийн станцад хүчтэй гал гарч 167 хүн амь насаа алдсан юм. Хохрирол нь 3,4 тэрбум.

-1986.01.28-нд хөөрснөөсөө хойш 73 секундын дараа сансарын олон уда ашиглах « Челенжер» хөлөг сүйрсэн билээ. Уг төсөл нь нийтдээ 5,5 тэрбумаар үнэлэгдэнж байв.

-2002.11.13-нд шатахуун тээвэрлэгч Prestige хэмээх танкир 77.000 тн шатахуунтайгаа живсэн юм. Түүнээс үүссэн далай дахь нефтийн бохирдолыг цэвэрлэхэд нийт 12 тэрбумыг зарцуулжээ.

-2003.02.01-нд сансарын «Колумбия» хөлөг мөн л азгүйтсэн билээ. Энэ удаагийн сүйрэл нь америкчуудад 13 тэрбумын хохирол учруулжээ.

-1986.04.26-нд хүн төрөлхтөний түүхэн дэхь хамгийн том сүйрэл тохиолдсон билээ. Чернобылийн атомын цахилгаан станцын дөрөвдүгээр цахилгааны хэсэгт дэлбэрэлт болж наад зах нь 200 тэрбум долларын хохирол учруулсан гэдэг.

Р.Слава

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top