Одод ба гэр бүлийн хүчирхийлэл
- Мадонна ба Шон Пенн нар хуримлаад дөрвөн жил хамт амьдарсан. Эхэндээ бүх зүйл ОК байж. Шон Пенн: -Үнэнийг хэлэхэд би энэ гэрлэлтэндээ итгэлтэй байгаагүй ээ. Би юу ч санахгүй байна. Яагаад гэвэл би мөнхийн согтуу байдаг байлаа. Мадонна их ховор бүсгүй. Би минутын дараа түүнийг юу хийх гэж байгааг нь тааж мэддэггүй байсан” хэмээн ярьж байв. Пенн эхнэрээ сав л хийвэл зодно. Салсныхаа дараа ч тэр байнга л зодоон нүдээн хийдэг байлаа. 1985 тэд хамтдаа зургаа авахуулах гэж байхад Пенн камерын өмнө бүсгүйг шууд цохиод авчээ. Хоёр жилийн дараа тэр үйлдэл дахин давтагдсан. Үүний улмаас Шон хэдэн өдрийг торны цаана өнгөрөөсөн. Гэтэл шорон түүнийг засаагүй ээ. Түүний дараагийн “бай” нь түүний шинэ эхнэр, хоёр хүүхдийнх нь эх жүжигчин Робин Райт байв. Пенн түүнийг мөн л хэд хэдэн удаа “нүджээ”.
- Холл Берри мөн л нөхрийнхөө нудраганы амтыг үзсэн бүсгүй. Тэр өдгөө нөхөр Габриэл Обри болон охин Нолатайгаа аз жаргалтай амьдарч байна. Тэр залуудаа бейсболист Дэвид Жастис гэгчтэй гэрлэж байсан. Гэтэл нэг удаа тамирчин залуу эхнэрээ зодож бүр нэг чихнийх нь сонсголд өөрчлөлт оруулж байсан гэдэг. Гэтэл дараагийн амраг дуучин Кристофер Уильямстай уг түүх дахин давтагджээ. Тэд удаагүй ээ. Холлын хэлснээр тэд байнга шахуу маргалдан бүр сүүлдээ зодооноор дуусдаг байсан гэнэ.
- Шарлиз Терон олон жилийн турш эцгийнхээ үхлийн талаар нууцалж байсан билээ. –Би бүх хүнд миний эцэг машины ослоор нас барсан гэж хэлдэг байсан. Харин би тэр мөчийн талаарх үнэнийг дэлгэх хэрэгтэй гэж бодсон хэмээн тэр хэвлэлд ярьж байв. Йоханнесбургт төрсөн түүний эцэг эх байнгын хэрүүл маргаантай бас зодоонтой байдаг байж. Эцэг нь байнга шил хөнтрөн сууна. Нэг үдэш эцэг нь гэртээ согтуу ирж. Гэтэл гэнэт буу шүүрэн авч эхнэр болон 15 настай охиноо айлган сүрдүүлжээ. Ингэхэд ээж нь түүнийг аргагүй хамгаалалт хэрэглэн буудсан байна. –Хэрвээ миний охин тийм аймшигтай байдалд орвол би ч бас тэгэх л байсан хэмээн Шарлиз нэмж ярьжээ.
- Рианна ба Крис Браун. Тэднийг Холливудын хамгийн амттай хос гэдэг байлаа. Гэтэл тэд шүүх цагдаадаа хүрэн байж хоёр тийшээ болсон. Хэрэг явдал Крис рүү нэгэн фанат нь sms бичсэнээс болсон байна. Ингээд маргасан хосууд машинд байхад Рианна гарч зугатжээ. Харин Браун түүнийг гүйцэж очоод зодож эхэлсэн аж. Нүүр ам нь битүү хөх няц, Рианнагийн.
Р.Слава
Top
Сэтгэгдэл ( 0 )