Шинэ Зеландын эрдэмтэд эр, эм хүмүүсийн дунд удаан хугацаанд харьцуулсан судалгаа явуулсан ба сүүлийн үзүүлэлтээр зуун жилд анх удаа оюун ухааны хөгжлөөрөө бүсгүйчүүд эрчүүдийг гүйцэж түрүүлжээ хэмээн Британийн The Telegraph –д мэдээлсэн байна.
Эрдэмтэн Джеймс Флинн сүүлийн 30 жил энэхүү судалгаагаар дагнаж байгаа ба европчуудын дундаж үзүүлэлт 10 жил тутамд 3 пунктээр дээшилж байгааг тогтоосон байна. Үүнээс харахад жирийн нэгэн европ хүн өөрийн өвөг дээдсээсээ дор хаяж 30 пунктээр илүү ухаантай болсон аж.
Бүр 100 жилийн өмнөөс эр, эм хүмүүсийн оюуны чадамжийг харьцуулсан судалгаа хийгдэж эхэлжээ. Тухайн үед эрчүүдийн IQ чадвар харьцангуй илүү байсан бөгөөд судлаачид хүний оюуны чадамж хүйсээс хамаарна гэж хүртэл үзэж байжээ. Гэвч жилээс жилд бүсгүйчүүд энэхүү зөрөөг багасгасаар анх удаа эрчүүдийг IQ түвшнээрээ давж гарсан байна.
Хамгийн ухаантай нь Аргентин, Шинэ Зеланд, Эстонийн бүсгүйчүүд байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )