Сүүлийн үед алдартай загвар өмсөгчид дэлгэцийн урлагт өөрсдийгөө сорин амжилтанд хүрсээр байгаа билээ.
The Hollywood Reporter мэдээлснээр, Криштиан Рональдогийн сүйт бүсгүй Ирина Шейк орос-америкийн романтик инээдмийн киноны гол дүрд тоглохоор болжээ. Киноны зураг авалт англи хэл дээр явагдах аж.
Төслийн продюсераар Enjoy Movies компани ажиллах ба тэдний Павел Руминовын зохиолоор хийсэн “Я буду рядом” хэмээх кино “Кинотавр”-ын шилдэг киноны шагналыг авч байжээ.
Одоо хийгдэх кино нь “Мэтт-чего-изволите” хэмээх урьдчилсан нэртэй ба үл хөдлөх хөрөнгийн зальтай наймаачин эр Иринагийн тоглох гол дүрийн эмэгтэйд хайртай болж байгаа талаар өгүүлэх аж.
Зураг авалт намар явагдах ба дэлгэцнээ 2013 оны хаврын сүүлээр гарна гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )