3 нисэгчтэй “Союз” хөлөг олон улсын сансрын станцтай холбогдлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 17

Олон улсын нисэх баг бүхий “Союз ТМА-05М” сансрын хөлөг долоодугаар сарын 17-нд москвагийн цагаар 8 цаг 52 минутад Олон улсын сансрын станцтай \ОУСС\ холбогдсон байна.

“Союз” хөлгийн багт  оросын нисгэгч Юрий Маленченко, японы JACSA сансрын агентлагийн нисэгч Акихико Хосидэ, NASA-гийн нисгэгч эмэгтэй Сунита Уильямс нар оржээ. Энэ бүсгүй 2 сарын дараа ОУСС-ын нисэгчдийн багийг толгойлох ажээ.

Шинээр ирэгсдийг ОУСС дээр оросын нисгэгч Геннадий Падалка, Сергей Ревин болон сансар судлаач Джозеф Акаба нар угтаж байна. Тэд шинэ хүмүүстэй хамтран есдүгээр сарыг дуустал ажиллах юм байна.

Энэхүү олон улсын шинэ экипаж анхны арилжааны “грузовик” Dragon-ыг сансрын уудамд хүлээн авах ажээ.

Маленченко, Хосидэ, Уильямс нарын сансрын станц руу хийж буй энэ удаагийн нислэг их онцлогтой байгаа юм байна. Нислэг бараг 2 хоног үргэлжилсэн ба “Союз”-ын бүхээгт маш хүйтэн, мөн консерв, сок, шоколад гэх мэт хүнсний зүйлс нь хүйтэн, жингүйдлийн дасан зохицох нөхцөлд ямар ч идэж уух дур хүсэл үгүй болон даарсан, ядарсан зочдоо ОУСС дээр хүлээн авч байгаа аж.

Шинээр ирэгсэд станц дээр 4 сар орчим ажиллах юм байна. Энэ хугацаанд 40 орчим эрдэм шинжилгээний туршилтууд хийх ажээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top