Тэрхүү золгүй шөнө 32 настай Брюс Ли эхнэртээ чухал гэрээ хэлцэл хийхээр явлаа гэж хэлсэн боловч Тайванийн жүжигчин нууц амраг Бетти Тин Пей рүү очсон ажээ.
Уулзалтын эхэн үед түүний ажил хэргийг хариуцан хөтөлдөг продюсер нь хамт байжээ. Тэрээр Брюс Лиг толгой өвдөөд байгаа хэмээн ярьж байсныг нотолсон байна. Ингээд продюсер ч яваад өгч. Цаашдын үйл явдлыг зөвхөн Беттигийн үгээр тодорхойлсон аж.
Мэдээж, бүсгүй нууц амрагтайгаа юу хийсэн тухайгаа тодорхой яриагүй байна. Өвдөлт намдаахад секс сайн байдаг гэсэн утгаар сексдсэн ч байж болох талтай. Гэвч жүжигчин бүсгүй түүнийг зүгээр л тэднийд амарч байгаад толгой өвдөөд байна гэхээр нь аспирин авчирч өгсөн хэмээн мэдүүлжээ.
Брюс Лигийн үхлийн албан ёсны шалтгаан нь тархины өвчин эмтэй харшилж реакц өгсөн гэсэн онош аж. Харин эхнэр Линда нь эр нөхрөө нууц амрагийнхаа орон дотор нас барсныг олон жил нууцалж явжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )