“Рок босс” Брюс Спрингстин Лондонгийн Гайд-Паркт тоглолтоо хийлээ. Харин түүнтэй нэгэн тайзан дээр Пол МакКартни нэгдсэн нь гол сенсааци байв. CNN-ий мэдээлснээр Спрингстин тэр агшинд маш аз жаргалтай байсан гэнэ. Тэрээр 65 000 үзэгчдэд хандан –Би энэ мөчийг бүтэн 50 жил хүлээсэн гэдгээ та бүхэнд хэлэх ёстой хэмээн чангаар орилжээ. Twist and Shout дуугаа дуулж байхад рок эрийн мөрөөр нэгэн эрхэм тэврэн авсан нь Пол байжээ. Энэ хоромд бүгд нам гүм болсон нь бас гэнэтийн явдал байсан гэнэ. Ингээд Спрингстин гэрээгээ зөрчин 22.15-д дуусгах байсан тоглолтоо 22.40 хүртэл үргэлжлүүлжээ. Ийнхүү тоглолтын дараа фанатуудын Твиттерт–Сүүлийн 50 жилийн түүхэнд дэлхийн хоёр одыг нэгэн тайзнаа хамт байхыг зөвхөн Британид л харлаа гэх утга бүхий сэтгэгдлүүд дүүрсэн байна.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )