Сильвестр Сталлоне хүүгийнхээ үхэлд буруутай юу?

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Сэйжид гэр бүлийн анхаарал халамж маш ихээр дутагдаж байсан гэжээ. Энэ талаар түүний 18 настай үеэл Эд ФИЛИТИ мэдэгдэл хийсэн байна. Сэйжийн үхэлд түүний эцэг Сталлоне гол буруутан гэнэ. Нэрт жүжигчний 36 настай хүү хар тамхи болон тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас өнгөрсөн баасан гарагт Холливуд дахь гэртээ нас барсан билээ. Филитигийн Фейсбукт бичсэнээр Сэйжтэй эцэг нь харьцахыг огт хүсдэггүй байв. Төрсөн өдрөөр нь эцэгтээ баяр хүргэх гэж залгахад Слай утсаа ч аваагүй аж. Мөн жүжигчин эцгийнх нь эхнэр Женнифер Флавин ч хүүтэй холбоо тогтоохыг хүсдэггүй байсан гэнэ. Одоогийн эхнэрээс нь болж Сталлонегийн өмнөх амьдрал сүйрсэн гэдэг. Үүнээс үүдэн Сэйж маш ихээр сэтгэл санааны хямралд орсон бөгөөд нас барах мөч хүртлээ гэр бүлийн амьдралдаа үргэлж шаналж байсан ажээ.  

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top