Гадаадын иргэнийг дээрэмджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Оросын нийслэлд гэгээн цагаан өдрөөр дээрмийн жигшүүрт хэрэг гарчээ.

Москвагийн Минскийн гудамжинд орших банкнаас Хойд Солонгос улсын иргэн 62 настай Ким Сон  Нам  бэлнээр мөнгө аваад гарах үед энэ явдал тохиолдсон байна.

Түүнийг гадаа зэвсэгт дээрэмчид хүлээж байгаад машиндаа суух үед нь дайрсан аж. Ингээд түүнийг буудан 10 мянган долларыг нь аваад зугатжээ.

Тэрээр одоо буудуулсан хүнд шархтай эмнэлэгт хэвтэж байгаа аж. Цагдаагийнхан дээрамчдийн сууж зугатсан машиныг дугаараар нь хайж байгаа юм байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top