Оросын Ерөнхийлөгч ядуучуудынхаа тоог зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Өчигдөр Владимир Путин өөрийн орны ядуусын талаар мэдэгдэл хийлээ.

Тэрээр нийт иргэдийн 13% буюу 18 сая орос иргэд туйлын ядуу амьдарч байна хэмээн мэдэгджээ. Түүний үзэж буйгаар энэ бол тухайн орны хувьд харьцангуй өндөр үзүүлэлт юм байна.

Хүмүүсээ боломжийн орлоготой болгохын тулд төр засгийн зүгээс шаардлагатай бүх зүйлийг хийх ёстой хэмээн Оросын төрийн тэргүүн хатуу мэдэгджээ.

 Цааш нь тэрээр, орлогын асар зөрүүтэй байдал хадгалагдсаар байгааг дурдаад, ард олны ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд бүс нутгийн удирдлагууд санаачлагатай ажиллах ёстойг анхааруулсан байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top