Авлигатай холбоотой ээлжит том хэргийг Петербург хотын цагдаагийн ажилтан үйлджээ. Уг этгээд бараг арваад орон сууцны байр худалдаад авчих хэмжээний их мөнгийг хахуульд авсан ажээ.
Оросын Дотоодыг хамгаалах яамны Санкт-Петербург болон Ленинград мужийг хариуцсан хянан шалгах хэлтсийн дарга 40 сая рублийн авлига авсан хэргийг эрүү үүсгэн шалгаж эхэлжээ. Тэрээр бизнесийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор авлига авсан хэмээн буруутгагдаж байгаа аж. Гэмт хэрэг дундын зуучлагчаар дамжигдан үйлдэгдсэн байна.
Одоогоор сэжигтэн Алексей Середин хоригдоогүй, эрүүл мэндийн байдлаас болон эмнэлэгт хэвтэж байгаа хэмээн Мөрдөн байцаах газраас мэдээлсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )