Хилчид жинхэнэ “цасны хүн” барьсан гэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 18

Ингушетийн Нийгмийн хөгжил хөдөлмөрийн яамны сайд Багаудин Маршани тус улсын нутагт алдарт “цасны хүнтэй” болон горилл сармагчинтай маш төстэй нэгэн амьтныг хилчид барьсан тухай мэдээлэл хийсэн байна.

Анх энэхүү “цасны хүнийг” Джейрахскийн районд нэгэн нутгийн оршин суугч ан хийх үедээ олж харсан ажээ. Баавгайг санагдуулам энэхүү үл мэдэгдэх амьтан хонь шүүрч аваад ой руу ухасхийхэд нь араас нь хэд буудтал хойд хоёр хөл дээрээ босоод яг хүн гүйж яваа юм шиг зугтан алга болсон байна.

Сайдын өгүүлснээр уг амьтныг барьсны дараа Назранавскийн районд байрлах Сурхахи амьтны хүрээлэнд аваачсан аж. 2 метр орчим өндөр, том биетэй энэхүү амьтан эмэгтэй бөгөөд гадна төрхөөрөө гориллатай төстэй боловч гар нь түүнийх шиг урт биш, дөрөв биш хоёр хөл дээрээ явах дуртай, маш их айснаас байнга хачин авиа гарган дуугараад байгаа хэмээн сайд ярьсан аж.

Гэтэл дараахан нь хилчид худал мэдээлэл өгсөн хэмээн мэдэгдсэн ажээ. Үнэн тэнэг, сайдаараа тоглоод...

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ах(61.74.171.35) 2016 оны 01 сарын 09

Гичий минь юугаа хуцаад байнаа

0  |  0
Top