Болгарт Бургасын олон улсын нисэх буудлын ойролцоо жуулчдын автобус дэлбэрчээ.
ИТАР-ТАСС мэдээлснээр автобусанд Израилийн жуулчид байсан ба 5 хүн амь үрэгдэж, хэд хэдэн жуулчин шархдаж гэмтжээ.
Энэхүү мэдээллийг Бургасын захирагч Димитар Николов баталсан байна.
Одоогийн байдлаар уг дэлбэрэлт хорлон сүйтгэх ажиллагаа, эсвэл машины аюулгүйн ажиллагаатай холбоотой эсэх нь тогтоогдоогүй байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )