Сочи хотын нэгэн эмнэлэгт нарколабораторийн үйл ажиллагааг таслан зогсоожээ. Энэ талаар өчигдөр тодорхой болсон аж.
Уг хэрэгт томоохон албан тушаалтай эрүүл мэндийн ажилтнууд орооцолджээ. Энэхүү хууль бус үйл ажиллагааны зохион байгуулагч нь ерөнхий эмчийн орлогч 46 настай эмч ажээ.
Эмнэлгийн нян судлалын лабораторид амфетаминыг нууцаар үйлдвэрлэж байсан байна. Амфетамин нь төв мэдрэлийн системд нөлөөлдөг сэтгэцийн идэвхтэй бодис ажээ. Түүнийг хэрэглэснээр энерги эрч хүч нэмэгдэн, цоглог байдал дээшилдэг боловч маш хурдан хугацаанд түүнээс хамааралтай болдог юм байна. Ийм учраас зөвхөн эмчийн жороор хатуу хяналттай худалдаалагддаг ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )