63 настай Вера Вонг залуу амрагтай болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 19

Хуримын даашинзны нэрт дизайнер Вера Вонг өнгөрөгч долоо хоногт 23 жил ханилсан нөхрөөсөө салжээ.

Түүний ажил төрөлтэй холбоотой элдэв цуу яриа дэгдсэн ч хамаг учир нь түүний залуу амрагтай холбоотой аж.

Түүний шинэ амраг нь уран гулгалтын дэлхийн аварга 27 настай Эван Лайсачек юм. Тэд 3 жилийн өмнө уран гулгагч залуу Вера Вонгод хувцас захиалах үед танилцжээ.

Тэр цагаас хойш Вера, Эван нар өөрсдийн харьцааг үл нуун байн байн хамт явах болсон байна. Верагийн хувьд нөхөртэйгөө хамт гадуур явахдаа биеэ авч явах байдал нь өөрчлөгдөн ялихгүй зүйлээс маргалдах болсон аж.

Сарын өмнө Вера Беверли Хиллс дэх гэр бүлийн өргөөндөө Эваныг хэсэг хугацаанд хамт амьдрахаар урьсан нь нөхөртэйгөө харьцах харилцаанд нь төгсгөлийн цэг тавьсан хэрэг болжээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top