Оросын кино урлагийн хамгийн секси сувилагч бүсгүй гэгддэг Эвелина Блёданс дөрөвдүгээр сарын 1-нд хоёр дахь хүүгээ төрүүлэн Семен хэмээх нэр хайрласан билээ.
Эвелина болон түүний нөхөр Александр Семин нар жирэмсний 14 дэх долоо хоногт УЗИ аппаратын тусламжтайгаар ирээдүйд төрөх үрээ Дауны синдромтой болохыг мэджээ. Эмч нар аборт хийлгэхийг зөвлөсөн боловч хосууд хүүхдээ төрүүлнэ хэмээн зүтгэсэн аж. Тэгээд ч Эвелина жирэмсэн байхдаа гадуур явахдаа хорвоод мэндлэх хүүд нь ямар ч асуудалгүй мэт аз жаргалаар дүүрэн, гэрэлтсэн царайтай явдаг байжээ.
Семен хүүг мэндэлсний дараа эмч нарын таамаг батлагдсан ба хүүг төрөх газраас авч явах эсэхийг эцэг эхээс нь асуусан аж. Хүүгийн аав үүнд машид эгдүүцэн: “Аав, ээжид нь ийм асуулт тавина гэдэг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна. Тэгээд ч шинэ төрсөн үр маань ширээн дээр амьд хэвтэж байхад шүү” хэмээн уурласан байна.
Эцэг эх нь энэхүү хувь тавилан дутуу төрсөн үрээ асар их хайр энхрийллээр хучин, жил бүр үзлэгт хамрагдаж байх ёстой тахир дутуугийн баримт ч түүнд бүрдүүлэхийг хүсээгүй байна.
Эвелинагийн хүүг ажиглаж байгаа “Даунсайд Ап” сангийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Семен хүү эцэг эхийнхээ байнгын анхаарал халамжийн ачаар өсөлт хөгжлөөрөө үеийнхнээсээ төдийлөн хоцрохгүй байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )