26 настай жүжигчин Эмбер Хёрдээс болж Джонни Депп эхнэр Ванесса Парадигаас саллаа хэмээн өмнө нь мэдээлж байсан билээ.
Гэвч эхнэрээсээ албан ёсоор салаад сар болж байгаа хэдий ч түүнийг үзэсгэлэнт шаргал үст шинэхэн амрагтайгаа хамт байхыг хэн ч ахиж олж хараагүй байна.
Radar Online-н сурвалжлагчдын мэдээлснээр Эмбер Джоннигоос салахаар шийдсэн ажээ.
Өнгөрөгч оны сүүлээр энэ хоёрын дурлалын роман эхэлсэн ба үүний өмнөхөн бисексуал Хёрд өөрийн найз бүсгүй фото зурагчин Тасей Ван Ригээс чимээгүйхэн салж, харин Депп эхнэр Парадигаас харьцаагаа тасалсан аж.
Энэхүү роман нь Джонниг эхнэрээсээ албан ёсоор салах өдөр хүртэл хэнд ч мэдэгдэхгүй амжилттай үргэлжилж байсан бөгөөд бүгд Хёрдийг зөвхөн хүүхнүүд сонирхдог гэсэн ойлголттой байсан ажээ.
Харин Деппийг эхнэрээсээ салсан талаар дэлхий даяар зарлангуут хэрэгт дуртай хэвлэл мэдээллийнхэн Эмберийн араас мөшгиж эхэлсэн байна.
Бүсгүй үүнийг огтхон ч хүсэхгүй байснаас шалтгаалж Джонни Деппээс харьцаагаа тасалсан бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )