ДОХ-ын тархалтын тоо буурчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 20

ДОХ-ын эсрэг дэлхийн нийтийн тэмцэл үр дүнгээ өгч эхэлжээ. НҮБ энэ талаар хийсэн судалгааны дүнгээ танилцууллаа. Өнгөрсөн жил дэлхий даяар ДОХ-ын халдвар авсан нийт 2.5 сая тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 2001 оны байдалтай харьцуулахад дөрөвний нэг хувиар буурсан үзүүлэлт юм. НҮБ-ын ДОХ-ын эсрэг хөтөлбөрийн удирдагч Мичель Сибиди өнгөрсөн лхагва гарагт Вашингтон хотноо уг судалгааны дүнг танилцууллаа. ДОХ- ын халдвар авсан хүүхдүүдийн тоо өнгөрсөн хоёр жилийн дотор 330 мянгаар буурсан ба 15-24 насны шинээр халдвар авагчдын тоо багасчээ.

НҮБ 2015 он гэхэд ДОХ-ын шинээр халдвар авагчдын тоог бууруулах зорилт тавьсан тухай Мичель Сибиди нэмж хэллээ. НҮБ дэлхийн нийт 80 гаруй орны ДОХ-ьн тархалтыг судалж дээрх судалгааг гаргасан бөгөөд өнгөрсөн таван жилийн дотор энэ өвчний эмчилгээ хийлгэх хүний тоо нэмэгдсэн таатай мэдээлэл байна. Олон улсьн хамтьн нийгэмлэгүүд ДОХ-ьн эсрэг үйл ажиллагаа, эм тариа, сургалт семинар зэрэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд 8.2 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Эмчилгээний эм тарианы үнэ өнгөрсөн арван жилийн хугацаанд 10 мянган ам.доллараас жил тутамд тогтмол 100 ам.доллараар буурсаар байгаа аж. Гэхдээ хамгийн гол асуудал бол ДОХ-ыг үүсгэгч вирус нь өнөөгийн бидний ашиглаж буй эмчилгээний бодист тэсвэртэй байгаа явдал юм. 2011 оны байдлаар ойролцоогоор 1.7 сая гаруй хүн ДОХ-ын улмаас нас барж байна. Гэхдээ энэ тоо 2005 онд 2.3 сая байжээ. Харин өнөөдөр дэлхий даяар нийт 34 сая хүн ДОХ-ын халдвартай амьдарч байгаа гэнэ. Учир нь одоогийн эмчилгээний бодис өвчнөөс ангижруулж чадахгүй ч насыг нь уртасгаж чаддаг аж.

 Х.Даваа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top