АНУ-д таван өдрийн гашуудал зарлалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 21

Колорада мужийн Аврора хотын кинотеатрт үйлдэгдсэн аллагатай холбогдуулан АНУ-д таван өдрийн гашуудал зарлажээ. Уг эмгэнэлт явдал Бэтмений тухай шинэ киноны анхны үзвэр дээр тохиолджээ.

Зэвсэглэсэн этгээд театрт нэвтрэн орж гал нээн 12 хүн амь үрэгдэн, 60 гаруй хүн шархадсан байна.

Одоогоор гэмт этгээдийг цагдаад байцааж байгаа аж. Тэрээр өөрийгөө Бэтмены гол дайсан Джокер хэмээн нэрлэж үсээ улаанаар будан төсөөллийн баатартайгаа ижил болсон байна. Тэр киноны тасалбар аван үзэгчидтэй хамт танхимд оржээ. Ингээд үзвэр эхлэхээр гэрэл унтрангуут сум нэвтэрдэггүй хантааз, дуулга малгай өмсөж бүрэн зэвсэглэсэн этгээд тайзан дээр үсэрч гарсан аж. Тэрээр эхлээд үзэгчид рүү нулимс асгаруулах хий бүхий гранат чулуудан дараа нь автомат буугаар шүршиж эхэлсэн байна.

Эхлээд хүмүүс түүнийг тусгайлан бэлдсэн театрчилсан үзүүлбэр үзүүлж байна гэж ойлгосон аж.

24 настай Джеймс Холмс хэмээх уг этгээдийг кинотеатрын гадна зогсоолоос баривчилсан ба хариу эсэргүүцэл үзүүлээгүй байна. Тэрээр биедээ хагас автомат AR-15, Glock гар буу, мөн дробовик авч явжээ. Мөн өөрийн гэрээ бүрэн миньжүүлсэн хэмээн мэдэгдсэн байна. Хэргийн газарт очсон саперчид маш нарийн бүтэц бүхий дэлбэрэх төхөөрөмж илрүүлсэн ба ажиллагааг нь шууд зогсоох боломжгүй одоо хүртэл таслан зогсоох талаар ажиллаж байгаа аж.

Колорадад болсон цуст аллагын мэдээг авангуут Барак Обама сонгуулийн өмнөх компанит ажлаа зогсоон, шууд нийслэлд буцаж ирэн улс оронд 5 өдрийн гашуудал зарлах шийдвэр гаргажээ.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top