Cosmopolitan ба Кейт хоёр ярилцжээ...
-Та загварын ертөнцөд 20 гаруй жил боллоо. Ач нартай юу гэж зөвлөх вэ?
-Жишээ нь би домогт Хельмут Ньютонтой ажиллаж байснаа ярина. Мөн Марио Сорренти болон Марио Тестино нарын тухай ч дурсах болно
-Тэдгээр мастеруудтай ажиллаж байхад таагүй сэтгэгдэл төрж байсан уу?
-Сайн зураг моделийг нууцлагдмал байлгадаг. Би камерын өмнө асах мэт чөлөөтэй байгаагүй.
-Таныг модель болоход хамгийн ихээр нөлөөлсөн хүн?
- Кристи Терлингтон, Линда Евангелиста нар. Тэдэнтэй ярилцах сайхан шүү.
-Танд одоо модель бай уйтгартай санагдахгүй байна уу? Таны зарим найзууд аль эрт карьераа орхисон шүү дээ?
-Би ажлаа их хүндэлдэг. Надад одоо ч таалагдсан хэвээрээ байгаа. Уйдахгүй ээ.
-Та хэнтэй ажиллахаа өөрөө сонгодог болоод удаж байна. Mango таныг юугаараа татсан бол?
-Надад Mango компанийн шинэ концепци таалагдсан. Мөн Терри Ричардсоны зураг авалт ч тэр. Бид сайн найзууд. Түүний инээмсэглэлийг би хэзээ ч мартахгүй ээ.
- Mango-г яг ямар охинд худалдан авдаг бол?
- Энэ брендийг стильдээ үнэнч хүн л авдаг. Ялангуяа жийнс, жакет нь таалагддаг.
-Та ер нь даашинз нь хэр өмсдөг вэ?
- Хм, ховор доо. Зун л магадгүй. Эсвэл онцгой үед. Гэхдээ би үдэшлэгт өмдтэй л оччихдог.
-Хамгийн дуртай коллекци?
-Хатагтай Грейс Келлигийн хэд хэдэн даашинз худалдан авсан. Мөн Италийн 20-иод оны загварын пальто таалагддаг.
-Охид залууст таалагдахын тулд юу өмсөх хэрэгтэй гэж зөвлөх вэ? Даашинз, өмд, өндөр өсгийт гээд...
-Энэ бүхэн их чухал. Гэхдээ их хичээх хэрэггүй. Эрчүүд таалагдахыг хичээж байгааг чинь анзаардаг. Тэгэхээр биеэ барих шаардлагагүй.
-Чи өөрийн дизайнаа гаргадаг. Ингэхдээ найз нөхдөөсөө зөвлөгөө авдаг уу?
-Ер нь бол үгүй. Надаас өөрөөс маань л төрдөг. Мэдрэмжээс их шалтгаалдаг. Харин би зөвхөн яаж хийхээ боддог.
-Загвараас өөр мэргэжил сонгосон бол?
-Би хөгжимд их дуртай. Хөгжим тоглож, дуулж чадна шүү.
-Яг одоо айпод дээрээ ямар дуу сонсож байна?
- Лана Дель Рей. Түүний дуу хоолой үргэлж миний дотор аялгуулж байдаг.
-Папарацциуд таныг айлгадаг уу?
-Өмнө нь тийм байсан байх. Гэхдээ би цаг үедээ хувирч чаддаг
-Охин чинь том болоод миний ээж супер од, бүх хүн түүнийг мэддэг гэж мэдрэх үед?
-Би уг нь хэвлэлийнхэнд жирэмсэн гэдгээ хэлсэн. Тэд гэрийн ойролцооноос салахаа байсан. Тэр үеэс л тамлал эхэлсэн. Лила минь ч тэдэнтэй үзэлцэх болно гэдгийг би мэдэж байгаа. Охин одоо папарацциудад дургүй гэж хэлдэг
-Охиндоо дурсгах даашинз байгаа биз?
-Жон Гальяногийн нэг даашинз бий. Би 21-тэйдээ өмсөж байсан. Хуримын даашинз ч бий. Том болоод өмсөг.
-Чи сайн найз уу?
-Тийм ээ, хамгийн итгэлтэй нь.
-Охинтойгоо амралтын өдрөөрөө юу хийх дуртай вэ?
-Бид хоёр кекс хийдэг. Түүний хүсэлт л дээ. Охин маань ахлах тогооч болно гэдэг.
-Ойрын үед юу хийхээр төлөвлөөд байна?
- Африк явна. Сафарид очно. Үлгэр угтаж байгаа гэж бодож байна.
-Танд амжилт хүсье!
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )