Испанийн Каталон бүс нутагт гарсан ойн түймрийн улмаас гурван хүн нас барсан байна. Каталон нь Францын зүүн хэсэг рүү аялах амрагч, жуулчдын замын гол газар бөгөөд аялж авсан хэсэг жуулчид түймэрт өртжээ. Францын хэсэг иргэд Портбоу хотын ойролцоох далайн эргийн гол замын дагуух уулаар аялж яваад, түймрийн галд бүслэгдсэн байна. Тэд амиа аврахын тулд хадан хясаанаас бууж, далай руу орсон аж. Гэтэл хоёр нь Францын далайн эргийн ойролцоо живж, нас баржээ. Испанийн хэвлэлээр амиа алдсан хоёр хүн эцэг, охин хоёр бөгөөд эцэг нь 60, охин нь 15 настай байсан тухай мэдээлжээ. Мөн түймэрт 19 иргэн өртөж, түлэгдсэн байна.
Цаг агаарын байдал тогтворгүй, хүчтэй салхитай байгаа нь түймрийн галыг улам дурэлзүүлж, түймрийг хяналтад авахад хүндрэл учруулж байгаа аж. Түймэр 5-6 км/цагийн хурдтайгаар тархаж байгаа гэнэ. Нийт 13 мянган га газар түймэрт өртөж сүйджээ.
Сэтгэгдэл ( 0 )