Египетэд парламентын депутат асан олон нийтийн газар зүй бус үйлдэл хийсний төлөө нэг жилийн ял авсан байна. Тэрээр гэр бүлээс гадуур сексийг эсэргүүцдэг исламын ариун ёсны бүлэгт багтдаг байсан ажээ.
Британийн Telegraph-т мэдээлснээр Али Ванис Каираас холгүй орших замын хажууд “гардуулсан” аж. Цагдаагийн илтгэлд бичснээр депутат машин дотроо суучихсан, түүний дээр хувцсаараа нүүрээ хаасан нэгэн бүсгүй сууж байжээ. Цагдаагийнхны үзэж буйгаар тэд сексдэж байсан аж.
Харин А.Ванис мэдүүлэхдээ тэр бүсгүй түүний хамаатан байсан, түүнийг өвөр дээрээ суулган өвчнийг нь эмчлэхэд тусалж байсан гэжээ. Гэвч чухам ямар өвчнийг нь эмчилж байсан талаар депутат тодорхой тайлбарлаж чадаагүй байна.
Тухайн эмэгтэйг 6 сар, харин Ванисийг 1 жил хорих шийдвэр гарчээ. Шүүх хорих ялыг торгуулиар орлуулж болно гэсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )