Монгол ирвэст цахим дамжуулагч зүүжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Шведийн эрдэмтэд Монголын Тост уулнаас ирвэсийн зулзага барь­жээ. Энэ бол ховорхон завшаан бөгөөд биологийн төрөл зүйлийн хувьд бараг устаж мөхөх ирмэгт тулаад байгаа энэ хөхтөн амьтныг авран хам­гаалах зорилгоор шведчүүд судалгааны ажлыг эх­лүүлээд байгаа аж. "Ирвэсний ийм нялх зулзагыг харах завшааныг тэд 1982 оноос эхлэн хайж байсан" гэж судалгааны багийн ахлагч Орьян Юханссон өгүүлжээ. Тус багийнхан 2008 оноос эх­лэн ирвэс барьснаар тэдэнд радио дамжуулагч GPS зүүж, амьдралыг нь судалж байгаа гэнэ. Тэд энэ хугацаанд нийтдээ 19 ирвэст цахим дамжуулагч зүүжээ. Биологичдын тоо­цоолж байгаагаар эдүгээ дэлхий дахинд ердөө 4-7 мянган ирвэс байгаа бөгөөд эдгээрээс 600-700 Монгол оронд байгаа ажээ.

Эх сурвалж: mykhowd.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top