Саяхан өөрсдийн салалтын талаар зарлаж байсан Джонни Депп, Ванесса Паради нар 13 настай Роза, 9 настай Джек нартайгаа хамт амрахаар өнгөрөгч долоо хоногт нисцгээсэн байна.
Хосууд өөрсдийн төлөвлөгдөөгүй амралтаа Францын өмнө зүгт орших хувийн байшиндаа өнгөрүүлэхээр шийджээ. Тэдний дотны найзуудын өгүүлснээр энэхүү газар нь хосуудын хамгийн аз жаргалтай мөчүүдтэй холбоотой дурсгалт газар гэнэ.
Daily mail мэдээлснээр Депп өөрийн гэр бүлдээ буцаж очихоор төлөвлөж байгаа аж. Үүнийхээ төлөө тэрээр эхнэрээсээ салсан гол “хэргийн эзэн” болох Эмбер Хёрдтэй хамт тоглож байгаа киноны зураг авалтаа зогсоон гэр бүлийнхэнтэйгээ амрахаар явсан аж.
Алдартай “дээрэмчин” маань мөд удалгүй эхнэр рүүгээ буцаж очихыг хүсэж байгаа ба эвлэрлийн бэлэг тэмдэг болгон Ванессад эртний алтан зүүлт бэлэглэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )