Том Круз охиныхоо төрсөн эцэг нь биш байж магадгүй гэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 23

Холливудын алдарт жүжигчин Том Круз бас нэгэн шинэ цуу ярианы эзэн болж эхэлжээ. Тэрээр түүнийг охин Суригийнхаа төрсөн эцэг нь биш байх магадлалтай хэмээн ярьцгааж байна.

Түүний экс эхнэр Кэти Холмс гэр бүл болох үедээ өөр хүнээс жирэмсэн болсон байсан хэмээн зарим хүмүүс яриад байгаа аж. Тэрхүү яриагаар бол Сури охины төрсөн эцэг нь Томтой гэрлэхийн өмнөхөн дурлалын роман үүсгэж байсан жүжигчин Джош Харнетт эсвэл цуврал кинонд хамтран тоглож байсан Джошуа Джексон нарын аль нэг байж магадгүй гэнэ. Ялангуяа гадаадын хэвлэлийнхэн бяцхан Суриг Джошуа Джексонтой төстэй хэмээн бичээд байгаа аж.

Мөн дээрх цуу ярианы бас нэг шалтгаан нь Николь Кидмантай гэр бүл байхдаа Том өөрийн төрсөн хүүхэдгүй байсан ажээ. Зарим нэгний яриагаар бол Том Круз хүүхэд төрүүлэх чадваргүй гэцгээнэ.

Охин нь эцэг тогтоолгох тест хийлгэнэ гэх вий гэхээс жүжигчин маш болгоомжилж байгаа аж. Энэхүү асуудал нь түүний хувь хүний бахархалтай ихээхэн холбоотой гэж үзэж байгаа бололтой.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top