Америк бүсгүйчүүд онгон байдлыг эрхэмлэдэг болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

АНУ-д 18-23 насны 2600 оюутан охидын дунд явуулсан санал асуулгын дүнгээс харахад жил ирэх тусам охид бүсгүйчүүд өөрсдийн онгон байдалд ихээхэн ач холбогдолтой хандах болсон нь ажиглагджээ.

Нийт оролцогчдын 69 хувь нь онгон байдлаа 18 нас болон түүнээс хойш хүртэл хадгалсан бол 43 хувь нь тухайн санал асуулга явагдах үед онгон байсан ажээ. 18 наснаас өмнө бэлгийн харьцаанд орж буй охидын тоо 1988 онтой харьцуулахад даруй 8 хувиар буурсан байна.

Олон бүсгүйчүүд цорын ганц хувь заяаны бэлэгтэйгээ учрахаас өмнө онгон байдлаа алдахгүй хэмээн мэдэгдсэн ажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top