Эквадорт зэвсэглэсэн бүлэг этгээдүүд 40 килограмм алт, 100 гаруй килограмм мөнгө хулгайлсан гэмт хэрэг гарчээ.
Халдлага Даваа гаригт Канадын нэгэн компанийн агуулахад болжээ. Цагдаагийн мэдээлж буйгаар алдагдсан үнэт металлын ханш 1.5 сая доллар болох аж.
ИТАР-ТАСС мэдээлснээр агуулахын ажилтнуудаас хэлмэгдсэн хүн байхгүй гэнэ. Хохирогч болсон компанийн хувьд даатгалтай байсан хэдий ч цаашид Эквадорт үргэлжлүүлэн ажиллахад эргэлзээтэй байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )