Бэтмений “алуурчин” гоц ухаантай, үлгэр жишээ хүү байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

Саяхан АНУ-д Денверийн ойролцоо Аврора хотын кинотеатрт гарсан цуст аллагын талаарх мөрдөн байцаалт явагдаж байна.

Алуурчны тухай түүнийг таньдаг хүмүүс их эерэг мэдээлэл өгч байгаа ажээ. Түүний гэрийг нэгжих үед олон тооны тэсрэх бодисоос гадна Бэтмений баг, супер баатрын зурагтай плакат болон өөр бусад уг кинотой холбоотой зүйлс олдсон байна. Мөн газын хий бүхий хэдэн баллон байсан нь хэрэв ашигласан бол кинотеатрыг газрын хөрснөөс арчин, золиос бологчдын тоо ч замбараагүй их өсөхөөр байжээ.

Иймэрхүү үйлдлийг ихэвчлэн засаршгүй гэмт хэрэгтэн маньякууд үйлддэг бол энэхүү хэргийн алуурчныг хэн ч муугаар гэрчлэхгүй байгаа ажээ. Тэрээр Колорадогийн Их сургуулийн оюутан бөгөөд хэзээ ч ямар нэгэн хэл ам таталж байгаагүй аж.

Джеймс Холмс үлгэр жишээ католик гэр бүлд өссөн ба түүний ээж Эрлин 10 гаруй жил сүмийн цуглааныг ганц ч удаа таслалгүй явж, буяны үйлст идэвхтэй оролцдог нэгэн аж.

Холмсын нэгэн найзын өгүүлснээр тэр коллежид сурч байхдаа хэзээ ч конспект бичдэггүй байсан ба хичээлдээ ирж лекцүүдийг бичилгүй зүгээр сонсож суудаг хэрнээ хяналтын ажил авах бүрд хамгийн дээд оноог авч чаддаг байсан нь гайхал төрүүлэхүйц тийм гоц авьяастай, ухаантай хүү байсан ажээ.

Түүний энэхүү аллагыг үйлдэх болсон сэдэлжүүлгийн шалтгааныг олоход нэлээн хэдэн сар зарцуулагдана хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top