Свердловск мужийн Невьянскийн районд Екатеринбург-Нижний Тагил төв замтай ойролцоо ойд 50 ширхэг нярайн цогцос олджээ. Тэдгээрийг 50 литр багтаамжтай дөрвөн торхонд хийсэн байжээ.
Невьянск хотын цагдаагийн газрын мэдэгдэж буйгаар тухайн орон нутгийн эмч нар иймэрхүү биологийн материалыг хаях боломжгүй, тэгээд ч ийм их хэмжээний дутуу төрөлт, аборт энд тохиолдоогүй хэмээсэн аж.
Мөрдөн шалгах ажиллагаанд цагдаа нартай хамт эмч, эмнэлгийн ажилтнууд оролцож байгаа юм байна. Екатеринбург хотоос авчирч хаясан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ба хүйтэн сэтгэл гаргаж ойд хаясан эмч нарыг олж хатуу шийтгэл хүлээлгэх болно гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )