Өчигдөр Москвад үл мэдэгдэх этгээдүүд мөнгө зөөвөрлөгч машиныг дээрэмдээд зугатжээ.
Тэд гурвуулаа байсан ба хамгаалалтын ажилтнууд руу гар буугаар буудсан байна. Эх сурвалжийн мэдээллээр хамгаалагчдын нэг шархадсан бололтой.
Дээрэмчид дөрвөн уут дүүрэн мөнгө авч зугатсан ба одоогоор хэдий хэмжээний мөнгө байсан, ямар хүмүүс довтолсон талаар тодорхой мэдээлэл алга байна.
Ийм төрлийн дээрэм өмнө нь Москвад долоодугаар сарын 10-нд Адмирал Макаровын гудамжинд гарсан аж. Тэр үед 7 этгээд дайрсан ба Mitsubishi, Infiniti машин хөлөглөн зугатацгаасан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )