Ростов-на-Дону хотын спорт цогцолборын захирал эр өсвөрийн волейболчдын охидын шигшээ багийг дасгалжуулдаг байсан бөгөөд хүүхдүүдийг хүчирхийлдэг байсан хэмээн буруутгагдаж байгаа ажээ. Мөрдөн байцаалтын явцад тэрээр 12-13 насны охидыг нэг бус удаа хүчирхийлж байсан нь тогтоогдсон байна.
Энэхүү бузар хэргээ 2012 оны дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд үйлдсэн ба одоо баривчлагдан хоригдож байгаа аж.
Бэлтгэл сургуулилтын дараа тэрээр охидыг гэрт нь хүргэж өгье хэмээн авч яваад замдаа ойд орж хүссэнээ хийдэг байжээ.
Ростов мужийн Мөрдөн байцаах газрын ажилтан Валерий Чекрышевийн мэдээлснээр охидыг энэ тухай хүмүүст ярьвал секцээс хасах болно хэмээн сүрдүүлдэг байсан учраас тэд энэхүү гэмт хэргийн талаар ойр дотныхондоо хэлж чаддаггүй байсан гэнэ.
Хэрэгтнийг 2 зүйл ангиар буруутган ял төлөвлөж байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )