Копперфильдийн секс скандал дуулиан дэгдээсээр…

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 24

Нэрт илбэчин Дэвид КОППЕРФИЛЬД өөрийнх нь карьерийг булшилсан секс скандалаасаа хойш анх удаа ярилцлага өгчээ. 54 настай тэрээр Опра Уинфригийн шууд ярилцлаганд оролцож ХМТ-ноос түүнийг бэлгийн хүчирхийлэлд буруутгаж шалгасан талаар ярьжээ. Түүнийг “Мисс Вашингтон” Лэйси Кэрроллыг хүчирхийлэхийг завдсан, сексийн дарамтанд оруулсан хэмээн буруутгаад байсан билээ. Тэр бүсгүйн мэдүүлснээр уг хэрэг явдал Бахама дахь Копперфильдийн гэрт болсон гэнэ. Гэрийн эзэн эр ирсэн зочдоо нүцгэн байхыг нь нууц камераар бичсэн мөн секс хийх гэж дарамталсан талаар бүсгүй ярьсан байдаг. Сүүлдээ 23 настай миссийг хүчиндэх гэж оролдсон гэдэг. Харин хожим нь энэ үйлдийг илбэчин эрхэм биш өөр залуу хийхийг завдсан гэдгийг Кэрролл хүлээн зөвшөөрснөөр хэрэг намжиж. Гэвч Копперфильдийн нэр хүндэд энэ хар толбо хүндээр тусчээ. Одоогоор илбийн хаан маань нөгөөх арал дээрх $50 саяын үнэтэй байшиндаа ганцаараа амьдарч байгаа юм.

By Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top