Шинжээчид Бэтмений кинон дээр аллага үйлдсэн Джеймс Холмст онош тавьжээ.
24 настай энэхүү залуу нь хавсарсан хэлбэрийн шизофренитэй болох нь тогтоогдсон байна. Эмч нар түүний хувийн түүх болон анхны шүүх хурал дээр ярьсан үгнээс нь дүгнэлт хийсэн ажээ.
Джеймс Холмсыг өөр цогц шинжилгээнд оруулах ажээ. Түүнийг долоодугаар сарын 30-нд яллах бөгөөд үйлдсэн аллагынх нь төлөө түүнд цаазаар авах ял оноох магадлалтай юм байна.
Тэрээр одоо ганцаарчилсан тусгай камерт хоригдож байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хамтрахаас татгалзаад байгаа аж.
Эхний гаралтыг нь тасалдуулсан Бэтмений тухай шинэ кинонд үүсээд буй нөхцөл байдал сөргөөр нөлөөлөн ашиг орлогыг нь үлэмж багасгаад байгаа ажээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )