Аргентин улсад зохиогдсон 100 гаруй улсын 550 гаруй сурагч оролцсон олон улсын математикийн 53 дугаар олимпиадад Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн эх орондоо оюун ухаан, эрдэм мэдлэгийнхээ хүчээр аваргын алтан медалийг Сэлэнгэ аймгийн харьяат Монгол-Туркийн хамтарсан Улаанбаатар сургуулийн 11-р ангийн сурагч Э.Төрбат эх орондоо авч ирсэн юм.
Олон улсын математикийн олимпиадад дунд сургуулийн математикийн мэдлэгийн хүрээнд алгебр, комбинаторик, геометр, тооны онол гэсэн 4 төрлийн салбараас сонгосон бодлогууд ирдэг бөгөөд тэмцээн хоёр өдөр үргэлжилж, өдөр бүр 4 цаг 30 минутанд 3 бодлого бодож, бодлого бүрээс 7, нийт 42 оноо цуглуулах дүрэмтэй аж.
Харин Э.Төрбат 94.15 хувийн үнэлгээтэйгээр хамгийн өндөр оноо цуглуулж алтан медаль хүртсэн юм. Олон улсын математикийн олимпиад нь анх 1959 онд Румын улсын нийслэл Бухарест хотод болж долоон улсын баг оролцож байжээ. Монгол улс түүхэндээ дэлхийн математикийн олимпиадаас ийнхүү хоёр дахь удаагаа алтан медаль хүртлээ.
Х.Даваа
Сэтгэгдэл ( 0 )