Сүүлийн үед дээрэмчид хүртэл соёлтой байхыг хичээдэг болсон аж..
Смоленскийн Герцений гудамжинд нэгэн ер бусын дээрэм үйлдэгджээ.
Банкинд их хэмжээний бэлэн мөнгө тушаахаар авч явсан кассчин эмэгтэй рүү цэцгийн баглаа барьсан дээрэмчин халдсан аж. Тэрээр ууттай 1.27 сая рублийг нь булааж аваад зугатсан байна.
Мэдээллийн эх сурвалжаас харахад цагдаагийнхан одоогоор дээрэмчнийг бариагүй байгаа ба гадна төрх, шинж тэмдгийг харуулсан аман зургийг тараан хайж байгаа ажээ. Тэрхүү этгээд нь 30 орчим настай, биеийн өндөр 170 см орчим, саарал куртка өмссөн байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )